Сургалтын технологи
ББЗ Цикл
Суралцахуйг “ББЗ цикл”-ийн дагуу тасралтгүй хэрэгжүүлснээр бидэнд дараах 3 боломж нээгдэнэ. Үүнд:
1. Суралцагчийн оюун ухаан – ухамсрын үйл ажиллагаа энэ зурагт харуулсан алгоритмын дагуу програмчлагдах боломжтой болно.
Хэрэв энэхүү алгоритмын аль нэг хэсэгт бэрхшээл үүсвэл судлагдахууны агуулгад боловсруулалт хийж буй үйл явц доголдох бөгөөд энэ нь суралцагчийн бүтээмжид шууд сөргөөр нөлөөлнө. Иймд энэ эрсдлээс зайлсхийхийн тулд суралцагч сул хөгжсөн оюуны чадварууд дээрээ илүү олон дасгал хийх замаар “ББЗ цикл” доголдолгүй хэвийн ажиллах хүртэл нь оюун ухааныхаа үйл ажиллагааг дасгалжуулж, түүнийг автомат горимоор ажилладаг болтол нь чадваржуулах хэрэгтэй болно.
Суралцагчийн оюун ухаан зөвхөн “ББЗ цикл”-ийн дагуу доголдохгүй ажиллаж чадсан тохиолдолд л тэрээр өгөгдсөн даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, хүсэн хүлээж буй үр дүндээ хүрч чадна. Ингэснээр суралцагч оюуны боловсруулалт хийх үйл явцыг энэхүү алгоритмын дагуу өөрөө удирдан жолоодож сурах юм.
2.Багшийн ээлжит үйл ажиллагаа бүр дараах 5 алхам бүхий технологи горимын дагуу стандарчлагдах боломжтой болно. Тухайлбал:
a) Даалгаврын зорилгыг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх сэдэл үүсгэх
b) Даалгаврыг хэрхэн хэрэгжүүлэх талаар заавар, удирдамж өгөх, түүнийг ойлгосон эсэхийг нь нягтлах
c) Даалгавар хэрэгжүүлэх үйл явцад суралцагчдын оролцоог хангаж, үйлийг дэмжих
d) Даалгаврын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх
e) Суралцагчдын ахиц, амжилтыг үнэлэх, магтаал сайшаал хэлэх, дараагийн даалгаврыг хэрэгжүүлэх сэдэл үүсгэх
3.Суралцахуйн гадаад үзэгдэл тал буюу “Багшлахуй” ба суралцахуйн дотоод мөн чанар тал буюу “Сурахуй” гэсэн хоёр үйл явц хоорондоо резонанслах боломжтой болно.