top of page
Сэлбэ цэцэрлэг

Хөтөлбөр: 

Сэлбэ цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг АНУ-ын 50 жилийн түүхтэй HighScope хөтөлбөртэй хослуулан хэрэглэж байгаа онцлогтой.

 

Сургалтын хичээлүүдээс гадна англи хэл, бүжиг, дуу хөгжим, шимт гэсэн хичээлүүдийг мэргэжлийн багш нар заана.

Ангийн багтаамж:

Цэцэрлэг 2-5 настнуудын 4 бүлгээс бүрдэнэ. Нийт 80 хүүхдийн багтаамжтай.

 

2-3 настнуудын бага, дунд бүлэгт 16 хүүхэд, 4-5 настнуудын ахлах, бэлтгэл бүлэгт 24 хүүхэд суралцана.

Анги тус бүр нэг үндсэн багш, нэг туслах багштай.

Ажиллах хуваарь:

Үйл ажиллагаа жил бүрийн 9 сарын 1-нд эхэлж, 5 сарын 30 хүртэл үргэлжилнэ*. 

Хүүхдүүдээ өглөө 7:30 цагаас эхэлж хүлээн авч, орой 18:30 хүртэл цэцэрлэгт байлгах боломжтой.

Шимт+ суралцахуйн лаб хөтөлбөрийн тухай

Picture2.png
Picture3.png

Анги тохижилт, хэрэглэгдэхүүн

Цэцэрлэгийн ангиуд HighScope хөтөлбөрийн шаардлага, зааварчилгааны дагуу байгалийн гэрэл ашиглаж, натурал материалаар хийгдсэн тавилга, тоглоом хэрэглэгдэхүүнээр тохижуулсан байдаг. Анги дотор 7-8 төвтэй бөгөөд хүүхдүүд хичээл, чөлөөт цагаа эдгээр төвүүдээр дамжин өнгөрүүлнэ. Эдгээрээс хүүхдүүдийн хамгийн дуртай нь элсний төв байдаг.

Анги бүр агаар цэвэршүүлэгч, гар угаах угаалтууртай. Өдрийн унтлагын цагаар зөөлөн ая, шүлэг, хөгжим спийкэрээр тавьж хүүхдүүдээ унтуулдаг.

Picture4.png
bottom of page