2021-2022 оны хичээлийн жилийн элсэлт

IMG_5795_edited.jpg

Хүндэт эцэг эх танаа,


2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангид орох бяцхан шавь нартаа зориулсан бэлтгэл ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ.
 

Бэлтгэл ангийн сургалтанд 2021 оны хичээлийн жилд Сэлбэ сургуулийн 1-р ангид суралцахаар Төлбөртэй сургалтын гэрээ байгуулсан сурагчдыг хамруулна. 1-р ангийн сурагчдын бүртгэл 3 сарын 3-ны өдрөөс 3 сарын 26 хооронд үргэлжлэх тул энэ хугацаанд сургууль дээр ирж мэдээлэл аваад, бүртгүүлнэ үү. Сэлбэ сургуулийн 1-р ангийн суудлын тоо цөөн байдаг тул бид "түрүүлж ирсэнд түрүүлж үйлчилнэ" гэдэг зарчим баримтлах юм.

 

2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээ:

  • Цэцэрлэг (2-5 нас) ₮8 сая

  • Бага анги (1-5р анги): ₮10 сая

  • Дунд анги (6-8р анги): ₮12 сая

  • Ахлах анги (9-12р анги): ₮15 сая төгрөг байна.


Бэлтгэл ангийн сургалт 4 сарын 5 - 4 сарын 30 хооронд дөрвөн долоо хоног үргэлжилнэ. (Covid-19 цар тахал, хөл хорионы дэглэмээс шалтгаалан энэ хугацаанд өөрчлөлт орж болзошгүй).

 

2021-2022 оны хичээлийн жилд бага ангийн сургалтын төлбөр 10 сая төгрөг, бэлтгэл ангийн сургалтын төлбөр 880,000 төгрөг байна. Төлбөрийг 100% төлснөөр таны хүүхдийн суудал баталгаажих юм. 1-ээс бусад ангиудын нөхөн элсэлт мөн зэрэгцэж явах ба бүртгэлийн хугацаа нээлттэй байна. 1-р ангийн Үндсэн элсэгч, болон 2-12 дугаар ангид Нөхөн элсэгч хэрхэн бүртгүүлэх зааварчилгааг зурагт хуудаснаас харна уу.
 

Сургуультай танилцах нээлтэй өдөрлөгийг 3 дугаар сарын 13, 19, 22-нд зохион байгуулна. Хэрэв та нээлттэй өдөрлөгт бүртгүүлэхийг хүсвэл энэ линкээр орж өөрийн оролцох боломжтой цагийг сонгоно уу: https://calendly.com/selbe-school/2

Бусад үед бид Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан нэг цагт цөөн эцэг эхчүүдтэй уулзаж, ганцаарчилсан мэдээлэл өгч, бүртгэл хийх тул та боломжтой цаг, өдрөө энэ линкээр орж сонгон баталгаажуулна уу: https://calendly.com/selbe-school/45.

 

Танд асууж тодруулах зүйл байвал ажлын цагаар 7777-9196, 8020-9196 дугаар луу холбогдож, эсвэл admissions@selbe.edu.mn хаягаар имэйл бичиж мэдээлэл авна уу.

Undsen elsegch.png
Nemelt elsegch.png