Энэ хэсэгт бид эцэг эхчүүд, асран хамгаалагчдын зүгээс мэдэхийг хүсч байгаа түгээмэл асуултуудад хариулав. Таны сонирхсон асуулт энд байхгүй байвал бидэнтэй утсаар холбогдоорой.

Сургалтын төлбөр хэд вэ?​
  • Цэцэрлэг - 6 сая төгрөг

  • 1-р анги - 10 сая төгрөг

  • 2-5-р анги - 8 сая төгрөг (Нээлтийн хөнгөлөлт* 2 сая хасагдаад)

  • 6-8-р анги - 10 сая төгрөг (Нээлтийн хөнгөлөлт* 2 сая хасагдаад)

  • 9-12-р анги - 15 сая төгрөг (Нээлтийн хөнгөлөлт* 3 сая хасагдаад)

 

*Хөнгөлөлт нь зөвхөн 2020-2021 оны хичээлийн жилд хүчинтэй байна.

Ах дүүсийн хөнгөлөлт байгаа юу?

Нэг айлын хүүхдүүд суралцах тохиолдолд:

  • 2 хүүхэд суралцах бол 2 дахь хүүхдийн төлбөрөөс 5% 

  • 3 хүүхэд суралцах бол 3 дахь хүүхдийн төлбөрөөс 10%

  • 4 хүүхэд суралцах бол 4 дэх хүүхдийн төлбөрөөс 15% тус тус хөнгөлнө.

Энэ хэсэгт бид эцэг эхчүүд, асран хамгаалагчдын зүгээс мэдэхийг хүсч байгаа түгээмэл асуултуудад хариулав. Таны сонирхсон асуулт энд байхгүй байвал бидэнтэй утсаар холбогдоорой.

Сургалтын төлбөр хэд вэ?​
  • Цэцэрлэг - 6 сая төгрөг

  • 1-5 дугаар анги - 8 сая төгрөг (Нээлтийн хөнгөлөлт* 2 сая хасагдаад)

  • 6-8 дугаар анги - 9 сая төгрөг (Нээлтийн хөнгөлөлт* 3 сая хасагдаад)

  • 9-12-р анги - 11 сая төгрөг (Нээлтийн хөнгөлөлт* 4 сая хасагдаад)

 

*Хөнгөлөлт нь зөвхөн 2020-2021 оны хичээлийн жилд хүчинтэй байна.

Ах дүүсийн хөнгөлөлт байгаа юу?

Нэг айлын хүүхдүүд суралцах тохиолдолд:

  • 2 хүүхэд суралцах бол 2 дахь хүүхдийн төлбөрөөс 5% 

  • 3 хүүхэд суралцах бол 3 дахь хүүхдийн төлбөрөөс 10%

  • 4 хүүхэд суралцах бол 4 дэх хүүхдийн төлбөрөөс 15% тус тус хөнгөлнө.

Танай сургуульд хүүхдээ сургасанаар ямар давуу тал байна вэ?

Манай сургуульд сурснаар таны хүүхэд:

  • Хайр хүндлэл, дотно сэтгэл, харилцан итгэлцэл бүхий орчинд хүмүүжиж, төлөвшинө

  • Бие, сэтгэл, оюун ухааныхаа хөгжилд бодитой ахиц өөрчлөлт гаргахуйц үнэ цэнтэй мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг багш нараасаа тасралтгүй авна

  • Бие даан суралцахуй (SRL), Төсөлд суурилсан суралцахуй (PBL)-н чадвар, ур ухааныг эзэмшин, сэтгэлээ жолоодож, оюун ухаанаа дайчилж сурна

  • Шинжлэх ухаан, мэдээллийн технологийг өдөр тутамд ашиглаж сурна

  • Мэргэжлээ сонгох, ОУ-ын Кембрижийн ерөнхий боловсролын шалгалтанд бэлдэх, гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах зэрэг асуудлууд дээр боловсролын зөвлөх үйлчилгээ авна.

Төлбөрийг бөөнд нь төлвөл хөнгөлөлт байгаа юу?

Төлбөрийг урьдчилж 100% төлвөл сургуулийн бусад зардал болох автобус, хоол, ном худалдан авах зэрэгт ашиглах боломжтой 500,000 төгрөгийн ваучер олгоно. Мөн үүнийгээ дараа жилийн төлбөрт бас ашиглаж болно.

Ямар хөтөлбөртэй вэ?

Монголын Сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөртэй Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлнэ. Зохих журмын дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр 2021 оны хичээлийн жилээс олон улсын Кембрижийн CIPP, CP, IGCSE хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна ахлах ангиас SAT/ACT, англи хэлний TOEFL, IELTS шалгалтуудад бэлтгэнэ.

Цэцэрлэг АНУ-ын HighScope хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Та цахим хуудасны цэсний Цэцэрлэг гэсэн хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хичээлийн хөтөлбөрөөс гадна спорт, урлагийн сонгон, дугуйлан секцүүд хуваарийн дагуу тогтмол хичээллэнэ. Мөн хүмүүжлийн ажлууд явагдана. 

Байршил нь яг хаана вэ?

Манай сурууль Сансрын Е-mart дэлгүүрийн баруун хойно, хуучин Орчлон сургуулийн байранд.

Орчлон сургуулийн салбар юмуу? Орчлонгоос юугаар ялгаатай вэ?

Сэлбэ цогцолбор нь Орчлон сургуулиас тусдаа, 100% бие даасан, шинээр байгуулагдаж байгаа боловсролын байгууллага юм. Сэлбийн зарим нэг удирдлага, багш нар өмнө нь Орчлон сургуульд ажиллаж байсан хүмүүс байгаа. Мөн хөтөлбөрийн хувьд яваандаа олон улсын Кембриж хөтөлбөртэй болох нь адилхан. Бусдаар манай сургууль адилхан хос хэлний хөтөлбөртэй сургуулиуд дундаа хамгийн боломжийн төлбөртэй нь бөгөөд энэ нь урсгал зардал бага, цомхон бүтэцтэй байгаатай холбоотой юм. 

Холбоо барих:

утас: +976 7777-9196 +976 8020-9196

имэйл: info@selbe.edu.mn

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Бээжингийн гудамж, 42-р байр
Холбоо барих хүснэгт
Copyright 2020. Selbe School